Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлж байсан. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Эдгээрээс гадна улстөрчдөөс эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг авдаг байсан байж болзошгүй үйл баримтууд хэрэгт авагдаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг саатуулсан 48 цагийн хугацаа дууссан тул түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцжээ. Улмаар нэг сар үргэлжлүүлэн хорихоор хугацааг сунгасан байна. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.