Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Нямдоржийн гэрээс их хэмжээний ам.доллар хурааж, улстөрчдөөс хэрэг шийдвэрлэх үүрэг авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 46 секунд

Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг хоёр хоногийн өмнө АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлж байсан. Харин тухайн үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэхээс өөр нарийн мэдээлэл бидэнд байгаагүй юм.

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг АТГ-аас дараах хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг үйлдлүүд илэрч, үүнтэй холбоотой асуудлуудыг шалгаж байгаа аж.

Эдгээрээс гадна улстөрчдөөс эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг авдаг байсан байж болзошгүй үйл баримтууд хэрэгт авагдаж эхэлжээ.

Мөн АТГ-ынхан Ш.Нямдоржийн гэрт хийсэн нэгжлэгийн үеэр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан байна. Түүнчлэн бас нэг анхаарал татахуйц зүйл байгаа нь Ш.Нямдорж нь өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагчтай хувийн харилцаа тогтоож албан тушаалын байдлаа ашиглан хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар холбоотой гэх мэдээлэл ч давхар яригдаж байгаа аж.

Мөн түүний гэрт хийсэн нэгжлэгийн үеэр түүний гэр бүлийн гишүүн УЕПГ-ын хяналтын прокурор С нь АТГ-ын албан хаагчдыг дарамталж, заналхийлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна.

Дашрамд сануулахад, Өнгөрсөн хавар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдэж байв.

Ямартаа ч шалгалтын ажиллагаа явагдаж буй бөгөөд эдгээр асуудлуудыг шүүх эцэслэн тогтооно гэдгийг эргэн сануулъя. Хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь зөвхөн шалгаж буй үндэслэл буюу үйл баримтууд билээ.

Г.Лхагвадорж

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас караоке, баарыг нээх санал гаргалаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас караоке, баарыг нээх санал гаргалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.