Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Сайханбилэг ирэх 7 хоногт ирэхтэй зэрэгцэж, Б.Болд захирал Монгол руу “яарсны“ учир ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТТЭЙ холбоотой юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 17 секунд

Ардын нам тэргүүтэй, Монголын улс төр "хөшиг"-ний ард жинхэнэ утгаараа бужигнаж байна. Шүүхээс ял авсан улс төрийн алба тушаалтнууд бүгд цагаадах нь цагаадаж, "аавынхаа"-аас гарах нь гарав. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болов.

Тэгвэл эх сурвалж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ирэх долоо хоногт эх орондоо ирэх талаар мэдээллээ. Бид өмнө нь Ч.Сайханбилэгийг эргэж ирэх тохироогоо эрх баригчидтай хийсэн талаар мэдээлж байсан. Түүнийг ямар шалтгаанаар буцаж ирэх гэж байгааг энд дарж унших боломжтой.Харин энэ удаад эх сурвалж Ч.Сайханбилэгээс гадна бас нэгэн сонирхолтой эрхэм Монголд ирэх гэж буй талаар мэдээллээ. Тодруулбал, түүнтэй зэрэгцэн "Рио Тинто"-ийн Зэсийн группын захирал Б.Болд Их Британиас Монголд яаран ирэхээр мэдэгдсэн гэнэ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийг байгаа цагт эх орондоо ирэхгүй гэж байсан Ч.Сайханбилэгийг мань хүнийг Ерөнхийлөгчөөс буусан даруйд наашаа ирэхээр ачаа бараагаа бэлдэж, холбогдох хэлэлцээрүүдийг хийсэн гэдэг. Тэгвэл Ч.Сайханбилэгийг ирэхтэй зэрэгцэж Оюутолгой компанийн Зэсгийн группын захирал Б.Болдыг чухам ямар хэргээр ирэх гэж буй одоогоор тодорхой бус байна. Тэрбээр, шинээр байгуулагдсан Засгийн газрынхантай өнгөрсөн хавар хэлэлцээр хийгээд буцсан билээ.

Харин эх сурвалжууд Оюутолгойн асуудлаар хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа Ч.Сайханбилэг, Оюутолгой компанийн эрх ашгийг төлөөлдөг Б.Болд нарыг бараг зэрэг шахаа Монголыг зорих болсон нь шалтгаан нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой байж болзошгүй аж. Учир нь 2020 оны 11 дүгээр сард далд уурхай санхүүжилтийн талаарх асуудлыг шалгах тусгай хороог УИХ-аас гаргасан. Уг хорооын шийдвэрээр уг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 30 хувиар өссөн, ашиглалтад орох хугацааг 22 сараар хойшлуулсан зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт гаргуулахаар Хөндлөнгийн шинжээчдийг томилуулсан билээ.

Гэвч сураг дуулдах нь ээ, уг хөндлөнгийн шинжээчдийг нөхцөл байдлыг судалж, дүгнэлтээ гаргахад холбогдох компаниуд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсаар хугацаа нь сунжираад байгаа сурагтай байсан.

Тиймээс эдгээр хоёр эрхмийн "уралдаж" ирэх шалтгаан нь шинжээчдийн дүгнэлт ГАРСАН. Ингэхдээ Монголын талд биш Рио Тинто компанийн талд нааштайгаар гарсан учраас яаран наашаа "хөлгийн" жолоог залж буй бололтой.

Хэрвээ үнэхээр шинжээчдийн дүгнэлт гарсан нь үнэн бол Засгийн газраас уг дүгнэлтийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлэх нь зүйтэй. Магадгүй манай талд ашиггүй гарсан бол асуудал цаашаа тун хоржоонтойгоор үргэлжлэх биз ээ.

Г.Лхагвадорж

Наадам нэгээр дуусахгүй ээ, Хонгорзул минь
Наадам нэгээр дуусахгүй ээ, Хонгорзул минь
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.