Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллай: Би энэ медалийг Монголын ард түмэнд зориулж авсан

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 58 секунд

Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллай алтан медалийн төлөө Таканори Нагасетай барилдаж ялагдсанаар олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр барилдааны дараах сэтгэгдлээ хуваалцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Монголын анхны мөнгөн медаль хүртсэн тамирчин болсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Юун түрүүнд ноён Х.Баттулгад баярлаж буйгаа илэрхийлмээр байна. Тэрбээр намайг энэхүү медалийг хүртэхэд маш хувь нэмэр оруулсан. 2019 оноос хойш маш олон зүйл надад тохиолдсон. Төрсөн нутгаасаа явсан. Гэхдээ Монгол Улсын нэрийн өмнөөс барилдаж мөнгөн медаль авсандаа сэтгэл хангалуун байна.

-Та Монгол улсын нэрийн өмнөөс олимын наадамд анх удаа оролцон медаль хүртлээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Би сүүлийн 10 жилийн турш маш шаргуу хөдөлмөрлөсөн гэдгээ хэлмээр байна. Маш их хүнд даваатай нүүр тулсан. Миний хэлж чадах цорын ганц зүйл бол хүн нэг л амьдарна, хичээж чадвал амжилтад хүрнэ. Хүсэл мөрөөдөл, зорилгоо урдаа тавьснаар өнөөдрийн амжилтад хүрлээ. Монголын тамирчид надтай дотно нөхөрлөдөг. Монголын ард түмэн бол үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс. Би энэ медалийг Монголын ард түмэнд зориулж авсан.

-Хагас шигшээний барилдаанд ялалт байгуулсныхаа дараа ямар учиртай үйл хөдлөл үзүүлсэн бэ? Ямар нэгэн утга агуулгатай хөдөлгөөн байв уу?

-Олимпын медаль бол жижиг зүйл биш. Тэрхүү үйл хөдлөл нь зүгээр л баярын хөдөлгөөн байсан юм.

-Монголчуудад зориулан үг хэлнэ үү?

-Монголчууддаа баярлалаа.

ТОКИО 2020: Монгол Улсын тамирчин Саид Моллай олимпын наадмын мөнгөн медалиа гардаж авлаа
ТОКИО 2020: Монгол Улсын тамирчин Саид Моллай олимпын наадмын мөнгөн медалиа гардаж авлаа
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.