Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хифүми Абэ: Дүүгээ түрүүлэхийг хараад би ч гэсэн түрүүлнэ гэж бодсон

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 43 секунд

"Токио 2020" зуны олимп амжилттай үргэлжилж байна. Өчигдрийн жүдогийн тэмцээнд Япон улсын тамирчид түрүүлж, алтан медалийн эзэд болсон юм. Тодруулбал, аваргын алтан медалийг нэг айлын хоёр буюу ах дүү Абэ нар хүртсэн юм. Олимпын түүхэнд нэг өдөр алтан медаль авч байсан түүх өмнө нь үгүй билээ.

Тэгвэл тэмцээний дараа Үта Абэ “Цар тахлын улмаас олимп явагдах эсэх нь тодорхойгүй байсан ч азаар олимп явагдаж, алтан медаль авч чадлаа. Бүтэн дөрвөн жилийн турш энэ олимпын аварга болохын тулд л бэлтгэл хийж байсан. Түрүүлэх зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Бушар маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Үнэхээр хүндэлмээр тамирчин. Би финалд 52 кг-д Япон орондоо заавал алтан медаль авчирна гэсэн хүслээр барилдсан. Энэ бол ах болон манай гэр бүлийнхэн бүгдээрээ хамтдаа авсан алтан медаль” гэсэн байна.

Харин Хифүми Абэ “Өнөөдөр дүү минь эхлээд финалд барилдаж, надаас түрүүлж алтан медаль авлаа. Дүүгээ түрүүлэхийг хараад дотор шатах шиг л болсон. Заавал түрүүлнэ гэж бодогдоод. Харин элдэв дарамт мэдрээгүй. Ингээд бид түүхэнд нэрээ үлдээж чадлаа. Цаашдаа олимпын аварга гэдэг нэр хүндээ дааж явахыг хичээнэ. Өнөөдөр би тайван сайхан барилдаж чадлаа” гэжээ.

Э.Бадар-Ууган: Олимпт оролцох нь тамирчин хүний хувьд хамгийн том амжилт байдаг
Э.Бадар-Ууган: Олимпт оролцох нь тамирчин хүний хувьд хамгийн том амжилт байдаг
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна