Монгол Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбоо"-ноос ирэх сард үндэсний морин уралдааныг үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах хүсэлт гаргажээ. Тодруулбал, 100 жилийн ойд зориулан “Монгол Магнай” анхдугаар Даншиг наадмыг Хэнтий аймагт наймдугаар сарын 6, 7, 8-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн уг даншиг наадмын гол онцлог нь эрлийз адуу уралдуулахгүйгээр зөвхөн монгол адуу уралдуулах юм байна. Ингээд тус холбооны мэдэглийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
"Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо"-ны /Үндэсний Холбоо/ 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн “Уяачдын Зөвлөл”-ийн хурлын шийдвэрийн дагуу Ардын Хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Монгол Магнай” анхдугаар Даншиг наадмыг Хэнтий аймаг, Галшар сумын нутаг, Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавын хүлэг морьдоо сойж байсан Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт 2021 оны 08 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зөвхөн үндэсний морин уралдааныг үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах хүсэлтэй 2021.07.21-ны өдөр Хэнтий Аймгийн Засаг Дарга Ц.Идэрбатад хүргүүлээд байна. Удахгүй Монгол Уяач түмний эрх ашгийг хүндэтгэж, энэхүү үндэсний морин уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрөх буй за.
Энэхүү "Монгол Магнай" Монгол Адууны үндэсний морин уралдааныг www.mongoladuu.mn сайтаар орж, уралдах Монгол морьдын хүсэлтээ илгээгээрэй.
1. www.mongoladuu.mn сайтад уяач өөрийгөө эхлээд бүртгүүлнэ. Утасны дугаарт код ирж бүртгүүлнэ.
2. www.mongoladuu.mn сайтад Уяач өөрийн хэрэглэгчийн аккаунтаараа сайтад морьдоо бүртгүүлнэ. Ингэхдээ 4 талаас нь болон содон шинж тэмдэг харуулсан зургийг оруулна.
3. www.mongoladuu.mn сайтын нүүрэн дээр "Монгол Магнай" Монгол адууны үндэсний морин уралдаан гэсэн цэс байгаа, Энд гэсний дарж бүртгүүлнэ. Лавлах утас: 88-18-11-81