Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ОГЦРУУЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулжээ. Тодруулбал, өнөөдөр хуралдсан ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 14 төлөөлөгчийн өргөн барьсан аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралд 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, гурав нь АН-ын төлөөлөгч байсан байна. Ингээд санал хураахад хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 20 нь огцруулах саналыг дэмжсэн байна.

Хуралдааныг өглөө 10.00 цагт товлосон ч АН-ын бүлгийнхэн 15.00 цаг болгон хойшлуулсан. Улмаар 18.20 цагт эхэлж, 19.30 цагт өндөрлөжээ. Аймгийн Засаг даргыг огцруулсан ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжилна.

Дашрамд сануулахад, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлыг наадмын өмнөөс засгийн түвшинд яригдаж эхэлсэн байсан юм. Уг мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Г.Лхагвадорж

Ерөнхий сайд Токиогийн олимпын нээлтэд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорино
Ерөнхий сайд Токиогийн олимпын нээлтэд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорино
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.