Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амартүвшин: Намайг барьж хоривол бизнес эрхлэгчид том жагсаал хийхээ мэдэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Сүхбаатарын талбайд өчигдөр "Тэвчээр тасарлаа" уриатайгаар аж ахуй нэгж эрхэлдэг бизнес эрхлэгчдийн нэгдсэн хөдөлгөөн болсон. Хөдөлгөөнийг зохион байгуулсан шалтгаанаар комедиан Д.Амартүвшинг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлсэн байна. Энэ талаар тодруулахаар комедиан Д.Амартүвшинтэй уулзаж, ярилцлаа.

-Сайн байна уу, өчигдөр хөдөлгөөн өндөрлөсний дараа яг юу болсон юм бэ?

-Сайн, сайн байна уу. Өчигдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс Зөрчлийн хуулийн 5.13.2 буюу Гамшгийн тухай хуулийг зөрчсөн гэдэг заалтын дагуу хариуцагчаар мэдүүлэг авсан. Энэ нь 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах заалттай юм билээ. Шүүх хурал нь ойрын хугацаанд болох байх гэж таамаглаж байна.

-Хариуцагчаар мэдүүлэг авах гэдэг нь ямар утгатай юм бэ?

-Хариуцагчаар мэдүүлэг авах гэдэг нь энэ хуулийг зөрчсөн учраас гэм буруутай үйлдэл хийсэн байж болзошгүй гээд мэдүүлэг аваад энэ нь шүүхэд шилждэг. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг. Миний бодлоор хүмүүст хууль тэгш үйлчлэхээ больчихож. Би уг нь зургаадугаар сарын 25-нд талбай дээр очоод халдвар хамгааллын дэглэм зөрчөөд байсан хүмүүст дэглэмээ бариач гэж шаардлага тавьж байсан боловч цагдаад саатуулагдсан.

Харин өчигдөр бид дөрөв, дөрвөн метрийн зайтай зогсож байсан шүү дээ. Гэтэл үүнийг гамшгийн хууль зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв би баривчилгаанд явбал нөгөө хүмүүстэйгээ хамт явмаар байна. Би энэ зүйлд орсондоо их баяртай байгаа. Хэнийг нь шийтгээд, хэнийг шийтгэхгүй орхихыг одоо л харъя.

-Ер нь хөдөлгөөн өрнүүлэх болсон гол шалтгаан тань юу байв?

-Нөгөө л "Comedy lab" шүү дээ. Бид чинь нэг жил зургаан сарын хугацаанд зогссон. Манай бусад гишүүд өөр ажил эрхэлдэг учраас арай гайгүй байх шиг байна. Зөвхөн тухайн бизнесээ ажлаа болгосон хүмүүс үнэхээр сөхөрч байна. Тэдний нэг нь би өөрөө байна.

Тийм учраас ингээд тэмцээд яваад байгаа юм. Үнэхээр өрөнд баригдаж, өтөнд идэгдэх гэдэг нь болоод байна. Зөвхөн хоол хүнсэнд гэхэд л 15 сая төгрөгийг хүмүүсээс зээлсэн байна. Бүх хадгаламжаа идээд дууссан. Үүнээс цааш боломжгүй болсон.

-Хэрэв таныг баривчилбал, хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Шууд жагсана даа. Хүмүүс хэрэв намайг барьж хоривол шууд жагсаал цуглаан хийнэ гэдгээ хэлж байна билээ. Тэвчээд байж чадахгүй, яг л Европын орнуудад болж байгаа шиг эсэргүүцлийн том жагсаал өрнүүлье гэсэн. Тэр нь ч бараг зөв байх.

-Ингэхэд шаардлагаа албан ёсоор зохих газарт нь хүргүүлсэн үү?

-Хүргүүлсэн. Өчигдөр хотын захиргаанд аваачиж өгсөн.

Наадмаар ЕС ХОНОГ амарна
Наадмаар ЕС ХОНОГ амарна
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.