Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Роналдогийн өнгөрсөн шөнө тогтоосон рекордууд

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 58 секунд

Тоглосон тоглолт, оруулсан гоол болгон нь рекорд амжилт болдог Португалын супер од Криштиано Роналдо өчигдөр дахиад л дээд амжилт тогтоолоо. Францын хүчирхэг шигшээтэй хийсэн тоглолтод Роналдо 2 гоол оруулж, дубль хийсэн. Ингэснээр тэрбээр хэдэн хэдэн рекордыг тогтоов.

-Хэсгийн шатны 3 тоглолтод 5 гоол оруулж, энэ удаагийн Европын аваргын мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна. Мөн энэ амжилтаараа хэсгийн шатанд хамгийн олон гоол оруулсан шилдэг мэргэн буучийн жагсаалтын 2-т бичигдэх болов.

-Роналдо Евро-2020-д оруулсан 5 гоолынхоо 3-ыг нь торгуулийн цохилтоос хийсэн. Унгарын эсрэг 1, Францын эсрэг 2 торгуулийн цохилт цохиж, бүгдийг нь амжилттай болголоо.

-Тэрбээр Европын аваргын 14 дэх гоолоо оруулж, өөрийнхөө тогтоосон рекорд амжилтыг ахиулсаар байна.

-Роналдо Хөлбөмбөгийн дэлхийн аварга болон Европын аваргад хамгийн олон гоол оруулсан Клозегийн рекордыг давж гарлаа. Германы алдарт довтлогч Мирослав Клозе дэлхийн аваргад 16, Европын аваргад 3, нийт 19 гоол оруулсан. Тэгвэл Роналдо Европын аваргад 14, дэлхийн аваргад 7, нийт 21 гоолтой болж, рекорд тогтоогоод байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх боломжтой.

-Роналдо Португалын шигшээ багийн төлөө 109 дэх гоолоо оруулж, Ираны алдарт довтлогч Али Даеигийн рекордтой тэнцлээ. Хасагдах шатанд Португалын шигшээ Бельгитэй тулна. Энэ тоглолтод нэг гоол оруулахад Роналдо шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхлэх нь ээ.

Sports.mn

ЕВРО 2020:
ЕВРО 2020: "Үхлийн" хэсгээс Франц, Герман, Португаль 16-д шалгарлаа
 
ШУУД: С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас олдсон үсийг ДНК-ын шинжилгээнд өгсөн гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлж байна
ШУУД: С.Зориг агсны амиа алдсан хэргийн газраас олдсон үсийг ДНК-ын шинжилгээнд өгсөн гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.