Европын аваргын хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. "Үхлийн хэсэг"-т багтсан Португаль, Францын чухал тоглолт 03.00 цагаас явагдаж багууд 2:2-ын харьцаатайгаар тэнцэж дууслаа. Ингэснээр Францын шигшээ баг F хэсгийг тэргүүлж, Германы хоёроор, Португаль гурваар дараагийн шатанд шалгарлаа.
Тоглолтын гоолуудыг Роналду болон Карим Бензама нар оруулсан бөгөөд Роналду 2 гоол оруулснаар өөрийн гоолын рекордыг дахин шинэчиллээ. Тодруулбал, тэрбээр шигшээ багийнхаа өмсгөлтэй нийт 109 дэх гоолоо өнгөрсөн шөнө оруулсан. Ингэснээр Ираны хөлбөмбөгч Али Даеигийн оруулсан 109 гоолтой тэнцлээ. Одоо тэрбээр нэмж нэг гоол оруулахад л бүх цаг үеийн шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогч болох юм.
Харин Европын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд одоогийн байдлаар 14 гоол оруулж бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд эхэллээ. Түүний араас Францын шилдэг тоглогч М.Платини 9 гоолтой бичигдэж байна.