Энэ Ням гаригт /2021.06.27/ говийн бүс нутгаар өдөртөө 35-36 хэм хүртэл халж, зүүн аймгуудын нутгаар 32-34 хэм, төвийн аймгуудын нутгаар 31-33 хэм хүрч халах төлөвтэй байна. Нийслэл хот орчимд өдөртөө 32-34 хэм хүрч халахын зэрэгцээ нарны хэт ягаан туяаны индекс сэрэмжлэх түвшинд хүрэх тул Ням гаригт үдийн халуунд аль болох гадагш гарахгүй байх, хүч их шаардсан ажил хийхгүй байх, жин үдийн халуунд сэрүүн, сүүдэртэй газарт байж, шингэн зүйл уухыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Ингэхдээ өндөр настан, даралт болон зүрх судасны өвчлөлтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд анхаарал илүү хандуулж, наршихаас сэргийлэх хэрэгтэй аж.
Ням гарагт ихэнх нутгаар +30 градус хүрч хална
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.