Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 653 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 55067 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 625 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 28 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4285 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2167
- Хүндэвтэр-1521
- Хүнд-479
- Маш хүнд-118 хүн байна.
Энэ хугацаанд 533 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 48674 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 259 болсон байна.