Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Перу улсын иргэд 90 хоног харилцан визгүй зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг энэ сарын 26-нд Бээжин хотноо байгуулжээ.

Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурсан байна. Энэхүү “Хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж буй юм.

Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, Х.Эрдэнэт-Одод гавьяат дасгалжуулагч цол олгоно
М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, Х.Эрдэнэт-Одод гавьяат дасгалжуулагч цол олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.