Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГТ, жүдо үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цол, МУГТ, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолыг тус тус хүртэхээр болжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ирэх тавдугаар сарын 29-ны өдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулах аж.