Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хутга барьсан этгээд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн биед халдаж, танхайрчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний 18.00 цагийн орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу хутга барьсан этгээд дайрч, танхайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, БШУЯ-ны гадаа 37 настай С гэгч этгээд сайд Л.Энх-Амгаланг яамнаасаа гарч ирэхэд нь хутга барьж танхайрсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтын албаныхан уг этгээдийг саатуулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. С нь сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан боловч хутгаар ямар нэгэн гэмтэл учруулаагүй юм байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. С нь БШУ-ны сайдыг ЭЕШ өгөх гэж байгаа 16, 17 настай хүүхдүүдэд хүчээр вакцин хийх гэж байна хэмээн хэвлэлүүдэд хандаж байсан билээ.

Баяр

Сурвалжилга: Ахмадуудын нэг сая төгрөгийг шууд данс руу нь шилжүүлж байгаа учир банкинд ачаалал, очер дараалал бага байна
Сурвалжилга: Ахмадуудын нэг сая төгрөгийг шууд данс руу нь шилжүүлж байгаа учир банкинд ачаалал, очер дараалал бага байна
 
Туркийн зуны судалгаа шинжилгээний хөтөлбөр зарлагдлаа
Туркийн зуны судалгаа шинжилгээний хөтөлбөр зарлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.