Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний чуулганы ажлын хэсгийн хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний цахим чуулган”-ыг Ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулах гэж байна.

  Чуулган 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд хүүхдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлыг бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх, хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх, манлайлах үйл явцад дэмжлэг үзүүлэх, хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.

  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж чуулганыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй төр, төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй цахимаар хуралдаж, санал солилцлоо. Чуулганы үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа байгууллагууд цаашид хүүхдийн оролцлоо, хөгжлийн асуудлыг шинэ түвшинд гаргахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дархлаажуулалтын цэгүүдэд дэмжлэгт хяналт хийлээ
Дархлаажуулалтын цэгүүдэд дэмжлэгт хяналт хийлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд