Нигерийн Имо мужийн Оверри хотын шоронд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 1844 хоригдол оргожээ. Үүнээс зургаан хоригдол эргэн ирсэн бол 35 хоригдол зугтаагүй байна.
Цагдаа нар Оверрид болсон халдлагад Биафрагийн уугуул иргэдийн хөдөлгөөнийг буруутгаж байгаа боловч тэд уг хэрэгт оролцоогүй гэдгээ удаа дараа мэдэгджээ. Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари уг халдлагыг “террорист гэмт хэрэг” хэмээн тодорхойлоод, хоригдлуудыг нэн даруй барихыг аюулаас хамгаалах хүчнийхэнд үүрэг болгов.