Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Навчаа: Х.Нямбаатарын гомдлоор надад үүссэн эрүүгийн хэрэг хаагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар, жүжигчин Б.Навчаа

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар жүжигчин Б.Навчааг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгч, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл нэлээд шуугиан тариад байсан.

Болсон явдлыг эргэн сануулбал жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандан пост оруулсан байна. Х.Нямбаатар гишүүн тухайн үед Хууль зүйн сайдаар хараахан сонгогдоогүй байсан юм. Жүжигчин Б.Навчаа "Яагаад 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ. Энэ хууль насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа" гэж бичсэн. Энэ нь түүний нэр хүндэд халдсан явдал хэмээн үзэж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  хууль цагдаагийн байгууллагад хандаад байсан билээ.

Энэ асуудлаар жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудсанд "2020 оны зургаадугаарс араас өнөөдрийг хүртэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гомдлоор надад үүссэн эрүүгийн хэргийн 13.14 зүйл заалтаар яллаж байсан хэрэг хоёр дахь удаагаа гэм буруугүй нь тогтоогдож үүгээр хаагдлаа" гэжээ

АШУҮИС-ийн 707 резидент эмчийн нэг хоёрдугаар сарын цалинг олгоогүй байна
АШУҮИС-ийн 707 резидент эмчийн нэг хоёрдугаар сарын цалинг олгоогүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд