Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хорио тогтоосон нь 1,000 хүнд халдварлах эрсдэлийг бууруулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд
Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг

Нийслэлд 12 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авсны үр дүнд нийт 102 хүн халдвартай байсныг тогтоосон гэдгийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: "12 хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрсэн 102 хүний нэг нь 10 хүнд халдвар тарааж болох байсан гэж тооцоолбол 1,000 хүн халдвар авч болох байсан эрсдэлийг буурууллаа.

УОК-ын шийдвэрийг иргэн бүр дагаж, гэртээ байсны үр дүнд дээрх хугацаанд 10 гаруй голомтыг шинээр илрүүлсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ эхлэхээс өмнө Улаанбаатар хотод нийт 130 гаруй голомт, үүнээс идэвхтэй 30 гаруй голомт байгаа тухай мэдээлж байсан.

Харин 12 хоногийн хугацаанд хөл хөдөлгөөнийг 95-98 хувь хүртэл хязгаарласан нь голомтуудыг хумихад бодит үр дүн гарсан.

Голомтууд ер нь хяналтад орсон гэдгийг мэргэжлийнхэн хэлж буй. Далд хэлбэрээр ямар голомт, хаана байгааг хоёрдугаар сарын 23-ны өдөр эцэслэн гаргах юм.

Гэхдээ 23-наас хойш бүх эрсдэл зогссон гэсэн үг биш. Дэлхийн улс орнууд ч халдварын тархалтыг 100 хувь дараагүй байгаа тул маргаашаас халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай” гэв.

COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх үед баримтлах зөвлөмж
COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх үед баримтлах зөвлөмж
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.