Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх үед баримтлах зөвлөмж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Коронавирусний халдварын эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон дараа анхаарах зүйлсийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөлөө.

Вакцин хийлгэхээс өмнө

  • Эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн байдлаа хянуулна. Тухайн үед халуунтай буюу үрэвслийн шалтгаант өвчтэй, дархлаа суларсан байж болохгүй гэх мэт заалтууд бий учир эмчийн үзлэгээр вакцин хийлгэх эсэхийг шийднэ.
  • Өөр төрлийн вакцин хийлгэсэн байж болохгүй.

Вакцин хийлгэсний дараа

  • Вакцины эхний тунг хийлгэснээс 28 хоногийн зайтай дараагийн тунг хийнэ. Эхний тунг хийлгэсэн бол дараагийн тунг заавал хийлгэх ёстой. Тун хоорондын зай хол учир энэ хугацаанд амны хаалтаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүссэн газарт очихгүй байх гэх зэргээр халдварт өртөхгүйн тулд дэглэмүүдээ сайтар сахих хэрэгтэй. 
  • Даарч болохгүй.
  • Бүтэн тун авч байж дархлаа тогтоно. 
  • Аль ч төрлийн вакциныг тариулсны дараа толгой өвдөх, дотор муухайрах, хоолонд дургүй болох гэх мэтээр хариу урвал илэрдэг. Иймд вакцин хийлгэсэн газартаа 10-20 минут байж, ажиглах хэрэгтэй. 
Брүүклин Лос Анжелэсийн хоёр багийг дараалан хожлоо
Брүүклин Лос Анжелэсийн хоёр багийг дараалан хожлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд