ОХУ 20 мянган тун "Спутник-5" вакцин Монгол Улсад хандивлахаар болсон. Уг вакциныг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүлээж авахаар ирэх сарын эхээр тус улсыг зорих аж.
Тусламжийн вакцины салхийг Энэтхэг улс хагалж, өнөөдөр өглөө Оксфордын АстраЗэнэка вакцины татан авалт болох 150,000 тун вакциныг МИАТ авч ирсэн. Өнөө орой 23:00 цагт БНХАУ-аас 300,000 тун вакцин ирэх бол Худалдаа хөгжлийн банк харилцагчиддаа зориулж 200,000 тун оруулж ирэхээр төлөвлөөд байна.