Сингапурын үндэсний их сургуулийн профессор Донг Ванг хоёр цагийн турш Zoom лекц уншсаны дараа микрофон нь хаалттай байсныг мэджээ. Лекцийн төгсгөлд оюутнуудаас Асуулт байна уу? гэхэд нэг оюутан хоёр цагийн турш микрофон ажиллаагүй талаар дуулгажээ. Энэхүү мэдээг сонссон багшийн хөгжилтэй хариу үйлдэл сошиал орчныг хөгжөөж байна.
Микрофон хаалттай байсныг дуулгасан оюутныг Чан гэдэг бөгөөд тэрбээр:
"Багш лекц уншиж байхдаа гар утсаа хажуудаа байлгасан бол бид залгаж хэлэх байсан" гэжээ.