Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: Улаанбаатарт 10 мянга орчим хүн хөл хорио сахиулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Коронавируст цар тахлын хөл хорионы үр дүнд нийслэлийн түүхэнд анх удаа хөл хөдөлгөөнийг 98 хувиар зогсоогоод байна.

Улаанбаатар хотод 450 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог бол өнөөдөр зөвшөөрөгдсөн салбарын 9 мянга орчим автомашин буюу нийт хөдөлгөөний 2 хувь нь зайлшгүй шаардлагатай ажиллах салбарын иргэд зорчиж байгаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: “Хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилчдаас хэвлэл мэдээлэл, хүнсний түгээлтийн жолооч нараас шинжилгээний бичиг шаардахгүй. Төлөвлөсөн ажилд ноцтой алдаа гараагүй, хүний хүчин зүйлс, хандлагын мэр сэр зүйлийг засаж залруулж байна. Нэг өрх-нэг шинжилгээнд хамрагдаагүй хүнс, түгээлт, хэвлэлийн салбарынхан хэзээ шинжилгээнд хамрагдахыг зарлана” гэлээ.

Энэ удаагийн хөл хорионд Цагдаагийн байгууллага зургаан мянган албан хаагч гаргажээ. Хөл хориог үр дүнд хүргэхэд хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул төрийн албан хаагчдыг хамруулаад байгаа. Үүнд 4700 орчим эмэгтэй албан хаагч эхний өдөр ажилласныг болиулжээ. Өнөөдөр нийт 10 мянга орчим хүн хөл хорио сахиулж байна.

Товчоон дээр хүндэтгэх шалтгаантай хот орох хүнийг шуурхай оруулахыг анхааруулав
Товчоон дээр хүндэтгэх шалтгаантай хот орох хүнийг шуурхай оруулахыг анхааруулав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд