Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд 36,069 хүн PCR шинжилгээнд хамрагджээ.
Шинжилгээнд хамрагдсан байдлыг дүүргээр харвал: \Хөл хорионы хоёр дахь өдөр\
- Сонгинохайрхан- 9,343,
- Баянзүрх- 9,301
- Баянгол- 7,701
- Сүхбаатар- 2,968
- Хан-Уул- 3,515
- Чингэлтэй дүүрэг- 3,224
- Багануур- 14
- Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.
Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авахаар байгаа юм.
Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.