Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрх бүрээс шинжилгээ өгөх нэг хүн нь 18 нас хүрсэн байх шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд
Caption

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” шинжилгээнд нийслэлийн өрх бүрээс 18 нас хүрсэн нэг хүн хамрагдах ёстой гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.

Тэрбээр "Нийслэл хотод өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн арга хэмжээ авч буй.

ХӨСҮТ-ийн Тархвар судалгааны албаны судалгааны дүнгээр өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг гаргасан. Мөн УОК-ын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багаас коронавирусийн халдвар нэмэгдэх магадлалтай гэдгийг математик загварчлалаар бодож гаргасан.

Бид эхний ээлжид голомт тойрсон шинжилгээнүүдийг үе шаттай хийж байгаа. Энэ хүрээнд голомтын цар хүрээг өргөтгөн шинжилгээ хийж эхэллээ. Тиймээс "нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээг үр дүнтэй гэж үзэж байна. Иргэд маань энэ шинжилгээнд идэвхтэй оролцох хэрэгтэй.

Уг шинжилгээнд өрх бүрээс 18-аас дээш насны нэг гишүүн нь хамрагдах бөгөөд тухайн иргэн нь гэрээсээ хамгийн их гадуур явж, олон хүнтэй харьцдаг, ажил эрхэлдэг байх шаардлагатай. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгээгүй байх ёстойг анхаарна уу.

Ингээд иргэд өөрсдийн гэр бүл дотроос дээр дурдсан шаардлагатай нэг хүнийг заавал сонгож коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулах хэрэгтэй.

Шинжилгээ хийлгэхдээ анхаарах зүйлсээс дурдвал,

  • Шинжилгээ хийлгэхээс 2-3 цагийн өмнө хоолой болон ам, хамраа ямар нэг уусмалаар зайлаагүй байх,
  • Архи, тамхи хэрэглээгүй байх,
  • Халуун бууруулах, өвчин намдаах зэрэг эм хэрэглээгүй байх,
  • Шинжилгээ өгөхөөс өмнө бохь зажлахгүй байх шаардлагатай.

Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлснээр шинжилгээ үр дүнтэй байх болно" гэв.

Лейкэрс зургаа дараалан хожил аваад байна
Лейкэрс зургаа дараалан хожил аваад байна
 
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.