ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариуллаа.
Ц.Нямдорж: "Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах саналыг Ерөнхий сайдаас хүлээж аваад би долоон сарын дараа энд сууж байна. Шүүх хуулийн байгууллагаар хянагдаж байгаа хэргүүдийн тухайд гэвэл олон нийт ойлгож өгөхгүй нэг л асуудал байгаа. АТГ бүх шүүгч нар ерөнхий прокурор түүний орлогч нарыг хууль зүйн сайд, Засгийн газар томилдоггүй. Тагнуулын Ерөнхий газрын даргыг ерөнхийлөгч, ерөнхий сайдтай зөвлөлдөж өөр журмаар шийддэг. Энэ дөрвөн газар хийгдэж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн сайд хөндлөнгөөс оролцох эрхгүй хуулийн орчинтой. Сая УИХ хууль гаргаад АТГ-ын удирдлагыг өөр журмаар томилдог хэлбэрт шилжиж байгаа. 2016-2020 оны хооронд болоод өнгөрсөн асуудлуудаас миний голчлон хөөцөлдсөн хоёр асуудал байдаг. Нэг нь хууль бусаар шийдэгдсэн иргэдийн асуудал, нөгөөх нь Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувьтай холбогдолтой асуудал. Үүнийг би хөөцөлдье гэж хөөцөлдсөн. Асар их бэрхшээл тулгарч байсан. Энэ хоёр иргэний асуудлаар шүүхийн шийдвэр гарсан боловч чимээгүйхэн болоод сулраад сулраад явчих ийм асуудал ажиглагдаж байна. Цаашид Засгийн газар, Х.Нямбаатар сайд энэ асуудалд онцгой анхаарах ёстой гэдэг хувийн байр суурьтай байгаа.
Томилогдвол ажил төрлөө хүлээж авчихаад хуулийн түвшинд иймэрхүү асуудлуудыг эргэж хуулийн алба, хуулийн сайдтай ярина гэж бодож байгаа. Зарим тохиолдолд ярьж ч байгаа".