Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“NASA”-гийн аппарат Ангараг дээр ирэх сард газардана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ “Perseverance” сансрын аппарат Ангараг гараг руу 2.5 км/сек-ийн хурдтайгаар ойртож байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 18-нд газардах төлөвтэй байна.

“NASA”-гийн мэдээлснээр, “Perseverance” Улаан нүдэн гарагт хүрэхэд 470.8 сая километр замыг туулахаас одоогоор 41.2 сая километр зай үлджээ. Уг төхөөрөмж Ангарагийн “Jezero” тогоонд газардсаныхаа дараа эртний амьдралын ул мөрийг хайж, дээж цуглуулан эх дэлхий рүү илгээх аж.

Өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас "Atlas V" тээгч пуужингаар хөөргөсөн “Perseverance” нь “NASA”-гийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн том, хүнд хийгээд дэвшилтэт аппарат юм.

“Perseverance”-ийн боловсронгуй төхөөрөмжүүд Ангаргийн чулуулгууд дахь бичил организмуудыг ул мөрийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй тус гаргийн геологи, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх хүн төрөлхтөний ойлголтыг өргөтгөнө” гэж “Mars 2020” төслийн эрдэмтэн Кен Фарли мэдээлжээ.

МУГЖ Д.Галсантогтох өөд болжээ
МУГЖ Д.Галсантогтох өөд болжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ