НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрэнлхам нялх, балчир насны хүүхдийн хооллолтын зөвлөмжийн талаар мэдээлэл өглөө.
Эхийн сүүгээр хооллолтын зөвлөмж:
- Хүүхдийг төрсний дараах нэг цагийн дотор ангир уургаар амлуулна
- Эхийн сүүгээр зургаан сар хүртэл нь дагнан хооллоно
- Хүүхдийг хоёр нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох нь сайн.
Эхийн сүүний ач тус:
- Хүүхдэд таргалалт үүсэх эрсдэлийг бууруулна
- Хөхөөр хооллосон хүүхдийн IQ өндөр байдаг
- Амьсгалын замын өвчлөл болон халдвараас сэргийлнэ
- Харшлын өвчнөөс сэргийлнэ
- Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлнэ
- Хүүхдэд зориулагдсан байгалийн төгс хүнс
- Нүдний харааг сайжруулна
- Хүүхдийн арьсны эрүүл мэндийг хамгаална
- Хүүхдийн айдас, түгшүүрийг бууруулна
Эхийн сүүн дэх халдварын эсрэг хамгаалал:
- Шүүрлийн иммуноглобулин А (slgA): гэдэсний халдвараас сэргийлдэг
- Цагаан эс: нярай болон нялх хүүхдийг халдвар, үжлээс сэргийлдэг
- Шар сүүний уураг (лизоцим, лактоферрин): мөөгөнцөр нян, вирусийн эсрэг үйлдэлтэй
- Олигосахаридууд: Салст бүрхэвчийн гадаргууд нян бэхлэгдэхээс хамгаална.
Сүү нь эхийг ханиад томуугаар өвчлөхөд хүүхдийг хамгаалж байдаг.
КОВИД-19 халдвар нь эхийн сүүгээр дамжиж халдварлахгүй (ДЭМБ) учраас :
- Эх хүүхэд хоёрыг тусгаарлахгүй хамт байлгах
- Эх хүүхдээ хөхүүлэхийн өмнө байнга гараа угаах
- Хүүхдээ хөхүүлэх үедээ маск зүүх хэрэгтэй.
Хүүхдийн нэмэгдэл хоол нь:
- Өтгөн, өтгөвтөр төлөвтэй
- Насанд нь тохирсон хэмжээтэй
- Зохих давтамжтай
- Нэр төрөл нь олон байна \4-өөс их\
- Аминдэм, эрдэсийн бэлдмэлийг нэмэлтээр уулгах
- Аюулгүй хоол хүнс бэлтгэж өгөх хэрэгтэй гэдгийг тэрбээр зөвлөлөө.