Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт хийжээ.

Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ.

Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх замаар цар тахлын эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсад түгээмэл ашиглагдаж буй QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хакухо эмнэлгээс гарчээ
Хакухо эмнэлгээс гарчээ
 
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.