Португалын шигшээ багийн тоглогч Жоао Кансело "Аль Хилал" багтай байгуулсан гэрээгээ цуцалсны дараа "Барселона"-д эргэн нэгдэхээр болжээ. Тэрбээр өмнө нь Барселона багт хоёр удаа гэрээгээр тоглож байсан билээ. Өнгөрсөн улирлын хоёрдугаар хагаст Ла Лигад үзүүлсэн ур чадвар нь дасгалжуулагч Ханси Фликийн хараанд өртжээ. Тэрбээр Канселог элсүүлэх саналыг гаргасан байна.
Барселонагийн мэдээлснээр 2029 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл гэрээ байгуулах аж. Барселона нь санхүүгийн асуудалтай мөн Роберт Левандовски, Ферран Торрес нар өөр клуб руу шилжсэн учир довтлогч дутагдалтай байсан билээ. Канселогийн энэхүү шилжилт нь Барселона клубийн хамгаалалтыг сайжруулж, довтолгоог нэмэх юм. Кансело "Барселонад орох нь миний мөрөөдөл байсан. Одоо би хүссэн газраа байгаа учир баяртай байна. Цаашдаа клубдаа бүхнээ зориулах болно" гэжээ.
Р.Ууганбаяр
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!