Хархорумын Олон улсын эрдмийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13, 14-нд болох талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус чуулгантай уялдуулж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилж байсан "Нэг эрийн гурван наадам"-ыг зохион байгуулахаар болсон талаар мэдээллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Нэг эрийн гурван наадам"-д арван хүн нэг баг болж оролцох ба түрүүлсэн багуудыг 30-50 сая төгрөгөөр шагнана. Наадам энэ сарын 13, 14-нд Хархоринд болох ба олон нийт очиж үзэх нээлттэй. Энэ наадмыг Хархорумын ОУ-ын эрдмийн чуулгантай уялдуулж хийх саналыг Н.Энхбаяр дарга тавьсанд, олзуурхсан" гэв.