
Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор өнөөдрөөс эхлэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээ 2-5 дахин нэмэгдлээ.
Одоогийн мөрдөж буй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамаарч 2,000-10,000 төгрөгийн төлбөр авдаг байна. Харин шинэчилсэн тогтоолын төслөөр төлбөрийг дараах байдлаар тогтоохоор тусгажээ.
- 12 хүртэл хүний суудалтай автомашин - 5,000 төгрөг
- 12-24 хүний суудалтай автобус - 8,000 төгрөг
- 24-өөс дээш хүний суудалтай автобус - 12,000 төгрөг
- 2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин - 10,000 төгрөг
- 2 тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин - 12,000 төгрөг
- 3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх - 14,000 төгрөг
- 3 тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх - 16,000 төгрөг
- 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх - 18,000 төгрөг
- 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш - 20,000 төгрөг
- Механизм - 20,000 төгрөг
- Мотоцикл - 2,000 төгрөг
Энэхүү зохицуулалтад Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто замууд хамрагдаж байна.
Онцлох зохицуулалтууд:
-
Орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдүүд урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойг албаныхан мэдээллээ.
-
Авто зам ашигласны төлбөрөө 2 болон түүнээс дээш удаа төлөөгүй хуримтлуулсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй. Тухайн жолооч газар дээр нь төлбөрөө бүрэн барагдуулсны дараа хаалт нээгдэх журамтай болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!