Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу өнөөдөр ирнэ. Тодруулбал,

Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний албан ёсны хариуг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS)-аас өнөөдөр буюу долоодугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагаас эхлэн нэгэн зэрэг цахим шуудангаар дараах байгууллагуудад албан ёсоор илгээх юм байна.

Үүнд:

  • Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо
  • Монголын Үндэсний Бөхийн Холбоо
  • Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага

Иймд иргэд, олон нийт албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авч, баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас хүслээ.

Наадмын үеэр Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас холбогдох журмын дагуу нэр бүхий бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн юм.

“Зураг дарж торгууль илгээхийг болиулах“ нийтийн өргөдөлд 1928 иргэн гарын үсэг зуржээ
“Зураг дарж торгууль илгээхийг болиулах“ нийтийн өргөдөлд 1928 иргэн гарын үсэг зуржээ
 
Туул, Хэрлэн, Онон голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ
Туул, Хэрлэн, Онон голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!