Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

KBS телевиз Өвөр Монголын наадмын дүрс бичлэгийг андуурч ашигласан алдаандаа албан ёсоор уучлал хүсжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр үндэсний их баяр наадмын нээлтийн хүндэт зочноор оролцсон байдаг. Гэвч наадмын мэдээллийг БНСУ-ын KBS телевиз олон нийтэд хүргэхдээ Өвөр монголын наадмын дүрс ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулж, уучлал гуйхыг иргэд шаардсаар байсан. Тэгвэл тус телевиз өчигдөр үндэсний их баяр наадмын тухай мэдээлэл цацахдаа гаргасан алдаандаа албан ёсны уучлалт гуйлаа.

Ингэхдээ "Өнгөрсөн 11-ны өдөр KBS телевизийн “News Plaza” мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсын Үндэсний их баяр наадамд оролцох тухай сурвалжлагын дүрс эвлүүлгийн явцад алдаа гарсны улмаас наадамтай холбоотой хэсэгт Монгол Улсын бус, БНХАУ-ын Өвөр Монголын дүрс бичлэгийг андуурч ашиглан нэвтрүүлсэн байна. Буруу ойлголт төрүүлсэнд хүлцэл өчье" гэжээ.

АИ-92 автобензин 250 төгрөгөөр нэмэгдэж, 2840 төгрөгөөр худалдаалагдаж байна
АИ-92 автобензин 250 төгрөгөөр нэмэгдэж, 2840 төгрөгөөр худалдаалагдаж байна
 
Иргэд нь хуш модны давирхайг гоожтол балбаж, төр нь тоо толгойг судлах зардлыг тансаны гор одоо гарч байна уу
Иргэд нь хуш модны давирхайг гоожтол балбаж, төр нь тоо толгойг судлах зардлыг тансаны гор одоо гарч байна уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.