УИХ сүүлийн хоёр жилийн хугацаанд Татварын багц хуулийг шинэчлэх чиглэлээр гурван удаагийн ажлын хэсэг байгуулан ажиллаж, аж ахуйн нэгжүүд болон иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын орчныг боловсронгуй болгоход чиглэсэн чухал өөрчлөлтүүдийг хуульчиллаа. Энэхүү шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх үйл явцад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон УИХ-ын гишүүн П.Ганзориг, Д.Энхтүвшин нар идэвхтэй оролцож, байр сууриа тууштай илэрхийлэн, хуулийн төслийг хэлэлцүүлэх, батлуулах үйл ажиллагаанд манлайлан ажиллажээ.
Шинэчлэгдсэн Татварын багц хууль нь татварын дарамтыг бууруулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, ажлын байрыг дэмжих, эдийн засгийн идэвхжил, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал эрх зүйн шинэчлэл болж байгаа аж.
Тодруулбал, Хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. 2 сая хүртэлх хэмжээнээс 1 хувьтай байх татвар 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа 1 сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!