10-р хороолол орчимд 5-15 жил зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсныг зогсоож, тохижилтын ажлыг эхлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын стандартыг мөрдүүлж өнгө үзэмжийг сайжруулах зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх зарим арга хэмжээний тухай” А/358 дугаар захирамжийг гаргасан. Энэ захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж нийтийн эзэмшлийн буюу дүүргийн нутгийн дэвсгэр дэх томоохон өргөн чөлөө дагуу явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор ил задгай худалдаа эрхэлж байгаа зөрчлийг шат дараатай арилгаж байна.

Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу “Хархорин” зах орчимд иргэд зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, чөлөөлсөн зам талбайд цэвэрлэгээ ариутгал хийх, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж дагуу бортоготой мод байрлуулах, явган хүнд зориулсан сандал суурилуулах зэрэг тохижилтын ажлыг хийлээ.

Мөн дүүргийн 5-р хороо, Х хорооллын арын автобусны буудал орчим 10 гаруй иргэн сүүлийн 5-15 жил зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, олон жил зам дагуу байсан автомашинуудыг нүүлгэх арга хэмжээг авлаа. Улмаар чөлөөлсөн талбайд зүлэг тарих, автобусны буудал орчимд явган хүний сандал суурилуулж байна.

“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” батлагдтал нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоожээ
“Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” батлагдтал нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоожээ
 
ТББХ: ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилох саналыг хэлэлцэж байна
ТББХ: ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилох саналыг хэлэлцэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!