Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангах төрийн цэргийн болон дотоодын цэрэг, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа: Онол, практик, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

“Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангах төрийн цэргийн болон дотоодын цэрэг, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа: онол, практик, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.04.17) боллоо.

Тус эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, докторант, хошууч Э.Жамбалрагчаа оролцож, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд ШШГБ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба төрийн цэргийн болон дотоодын цэрэг, хууль сахиулах байгууллагуудын харилцан, хамтын ажиллагааны онол-арга зүйн үндэс, эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн төлөв байдлыг хэлэлцэж, хамтын ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, түүний шийдвэрлэх арга замын талаар бодлогын санал, зөвлөмж боловсруулах зорилгоор зохион байгууллаа.

А.Зууннаст Таеквондогийн мастеруудын “УАШ анхдугаар нээлттэй тэмцээн”-д тэргүүн байрт шалгарлаа
А.Зууннаст Таеквондогийн мастеруудын “УАШ анхдугаар нээлттэй тэмцээн”-д тэргүүн байрт шалгарлаа
 
Отгонтэнгэрийн тахилга улс төрийн эв эеийг хангасан эерэг сурталчилгаа болов
Отгонтэнгэрийн тахилга улс төрийн эв эеийг хангасан эерэг сурталчилгаа болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.