
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд харьяа алба, газар, хорих анги, аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн 25 алба хаагчийг “Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалтад хамруулж байна.
Сургалтад хамрагдсан сургагч багш нар олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжид заасан хүний эрх, жендэрийн тэгш байдал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг практик ажилтнуудад танхимийн сургалтаар үргэлжлүүлэн олгож, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдэх юм.

