Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх“ сэдэвт сургалтыг баруун бүсэд амжилттай зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хууль зүй, дотоод хэргийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх" сэдэвт бүсчилсэн сургалтыг 2026 оны тавдугаар сарын 13-14-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн 35 алба хаагч хамрагдлаа.

Энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь Олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрх, жендерийн тэгш байдлын ойлголт, Эрүү шүүлтээс ангид байх эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлж, цаашид алба хаагч нартаа хүний эрхийн чиглэлээр сургалт явуулах юм.

Алба хаагчдын ажиллах, сурах орчин нөхцөлийг сайжрууллаа
Алба хаагчдын ажиллах, сурах орчин нөхцөлийг сайжрууллаа
 
Г.Отгонтуяа: Охин минь энэ хорвоогоос яваад аль хэдийнэ 2 жил өнгөрчээ. Тэнгэр хүртэл харамсан уйлж байгаа мэт санагдах юм
Г.Отгонтуяа: Охин минь энэ хорвоогоос яваад аль хэдийнэ 2 жил өнгөрчээ. Тэнгэр хүртэл харамсан уйлж байгаа мэт санагдах юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.