УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор "Оюу толгойн алдагдалтай гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байна гэдгийг хэлээд байгаа. Гадны тал Монголын талд хүндэтгэлтэй хандах ёстой. Хамтарч компани байгуулж байгаа юм бол түүнд оруулсан хөрөнгө оруулалт дээрээ өөрийнхөө зээл авсан мөнгөн дүн дээр хүү нэмж байгаад дамжуулан зээлдүүлээд байгаач ээ гэдгийг хэлж байгаа шүү дээ. Зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг авах гээд байна. Тэр хооронд дэлхий ертөнцөд юу ч болоо билээ" гэв. Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Бид яагаад зээл авах, зээлийн хүүнд ороогдох болов. Хөрөнгө оруулалтын гэрээ яагаад зээлийн гэрээ болов. 34 хувиас болсон гээд шууд хэлээч дээ, Золжаргал аа. Овоо эр юм гэж бодсон чинь поп-Данзангийн хамаатан болох замдаа гарч. Харамсалтай" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!