УНААЧ ХҮҮХЭД: Ахуйн хүрээнд 4, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

2025 онд манай улсад 12.202 унаач хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан бол 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Харин өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна.

Энэ жилийн тухайд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх тоо бүрийн ард хүүхдийн амьдрах, сурах, хамгаалуулах гээд олон эрхийн асуудал хөндөгдөхөөс гадна, эмчилгээ, асаргааны зардалтай холбоотой санхүүгийн дарамт, баталгааны асуудал хамгийн их үүсдэг.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн зохицуулалт хийсэн байна.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөх аж.

Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ
Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ
 
ТАНИЛЦ: “Их дуулга“-д эх орноо төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн
ТАНИЛЦ: “Их дуулга“-д эх орноо төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!