“Улаанбаатар метро“ төслийн захирал Т.Мөнхдалайг 48 цагийн хугацаатай саатуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

"Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өчигдөр 48 цагийн хугацаатай саатуулжээ. Тодруулбал, нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн. Шалгалтын хүрээнд Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Т.Мөнхдалайг өчигдөр ийнхүү саатуулсан байна. Одоогоор түүнийг яллагдагчаар татаагүй байгаа юм.

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа юм. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг нь “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Шалгалтын хүрээнд Т.Даваадалайг “Туулын хурдны зам"-ын төслөөс 6.6 тэрбум төгрөгийн өөрийн эхнэр болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.

Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан
Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан
 
ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний  санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!