
Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн билээ.
Тэгвэл яг одоо НИТХ-аар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн асуултад хариулж байна. Энэ үеэр Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва "Нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй. Бизнесийн байгууллага болон хувийн хэвшлийн хийж чадах ажил руу нийслэлийн өмчит компаниуд орохгүй. Хэрэв байвал татан буулгахаас буцахгүй" хэмээлээ.
НИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилна. Харин Ерөнхий сайд батламжилсаны дараа томилгоо албажих юм.
Б.Пүрэвдагва одоо МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!