Н.Батсуурь: Архангайнханд зөөлөн хандаад байгааг нь ойлгох ухаан алга

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улсын заан С.Сүхбат өмнөх барилдааны үеэр Улсын арслан Б.Орхонбаяртай барилдах үедээ гаргасан үйлдэлдээ үзэгч олноос уучлал гуйлаа. Тодруулбал МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн 5-р сарын 8-ны хурлаар Улсын арслан Б.Орхонбаяртай барилдахдаа ёс зүйн зөрчил гаргасан Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан С.Сүхбатад сануулга өгч, өөрийн санаачилгаар үзэгчдээс уучлал гуйж, дэвжээндээ ёс зүйн сургалт зохион байгуулахыг даалгажээ.

Тэгвэл Дархан аварга Н.Батсуурь байр сууриа илэрхийлж "Ингээд уучлал гуйгаад байх юм бол бүгдийг нь ийм байлга л даа. Ялгаварлан гадуурхаж шийтгэл ногдуулж байна. Т.Батсүрэнг ард нь хөл тавьсан гэж 1 жил, Г.Өсөхбаярыг болоогүй байхад хаясан гэж 3 сар, н.Урианхайг 3 сар гэх мэт.

Архангайнханд зөөлөн хандаад байгааг нь ойлгох ухаан алга даа" гэжээ.

Ерөнхий сайдын даалгаврын дагуу нөөцийн махны 9 ААН-ийн агуулахыг лацдаж, худалдааг зогсоожээ
Ерөнхий сайдын даалгаврын дагуу нөөцийн махны 9 ААН-ийн агуулахыг лацдаж, худалдааг зогсоожээ
 
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!