
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хүүхдийн мөнгөний асуудлаар "Хүүхдийн мөнгийг больё" гээд хэлэх зоригтой хүн алга. 1 их наяд төгрөг зүгээр л ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАРДАЛ болоод гарч байна. Хүмүүст таалагдахгүй ч гэсэн хэлж, зөв зам руугаа явахгүй бол Венесуэл шиг боллоо" хэмээн шүүмжилсэн.
Үүнтэй холбоотойгоор, Дархан аварга Н.Батсуурь өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсанд, "Хүүхдийн мөнгө яах вэ. Архины үйлдвэрээсээ татвараа өндөр авдаг баймаар байна. Монголчууд хордоод дууслаа" гэжээ.