Бадминтоны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Бадминтоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. 23 дах удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний А, Б ангилалд 15 аймаг, нийслэл болон бадминтоны клубүүдийн шилдгийн шилдэг 110 тамирчин өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Говьсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Бадминтоны спорт нь 1992 оноос Олимпын төрөлд орсон бөгөөд маш хурдтай спортын төрөл. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь тамирчдын ур чадварыг үнэлэхээс гадна олон улсын тэмцээнүүдэд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг тодорхойлдог ач холбогдолтой тул энэ удаагийн тэмцээн өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргаа шалгаруулах бөгөөд энэхүү спортыг сонирхдог та бүхэн Рояал Олон Улсын Их Сургуулийн зааланд очиж үзэх боломжтой.

Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд зодоглоно
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!