
Хүүхдүүдийн дурлан хичээллэж, зохион бүтээх дуртай Дүдү машины төрсөн өдөр тохиож байна. Энэ тухай зохион бүтээгч Д.Мөнхтулга "Дүдү машин 18 нас хүрч байна. Харин миний хувьд 2000 оноос өнөөдрийг хүртэл хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн байна. Хийж, хэрэгжүүлж ирсэн ажлуудын маань ихэнх нь Монголд цоо шинээр санаачлан эхлүүлж, өнөөдөр ихэнх нь олон мянган хүүхэд залуусын мэддэг, оролцдог, гэр бүлээрээ хүсэн хүлээдэг, хайртай зүйлс нь болсон байна.
Миний хувьд шагнал, одон медальд дуртай төрлийн хүн биш ч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэж маш гоёмсог загвартай, нэр хүндтэй шагнал гардаж авахад бахархалтай сайхан санагдаж байлаа" хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!