Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жирэмсэн ээжийг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх гэх газарт 4 настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.

Тус хэргийн Анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.

М.Батчулууныг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг.

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
 
Орон нутгийн замд урсгал сөрж тээврийн хэрэгсэл мөргөж, жолооч гэмтжээ
Орон нутгийн замд урсгал сөрж тээврийн хэрэгсэл мөргөж, жолооч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.