Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дауны синдромтой хосын нөхөр нь Ковид-19 ийн улмаас хорвоог орхижээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 49 секунд

Дауны синдромтой ч 30 гаруй жилийн өмнөөс үерхэж, 25 жилийн турш хамтдаа амьдарсан хос болох Томми, Марианна нар 2021 оны босгон дээр хагацжээ. Томми сүүлийн хэдэн сар ухаан алдаж унах болсон бөгөөд 12 дугаар сард Ковид-19 тэй болох нь батлагджээ.

62 настай Томми энэ хорвоог орхисон талаар түүний хадам эгч Линди Ньюман хосуудын фэйсбүүк хуудсанд “Томми Ковид-19 уушгины үрэвсэлтэй тэмцсэний эцэст тайван замаар хорвоог орхилоо” хэмээн бичжээ. Мөн тэрбээр “Ямарч болзолгүй хайр байдгийг харуулсан чамд баярлалаа. Бид чиний ариун зүрх сэтгэл, Элвисийн дуунуудад дуртай байсныг, чиний бүжгийг үүрд санан дурсах болно. Жижиг ч зүйлд эерэгээр ханддаг байсанд, Марианнаг маш их аз жаргалтай болгосонд баярлалаа” гэжээ.

1990 ээд онд тэднийш үерхэж эхлэхэд Марианнагийн гэр бүл бүрэн дэмжиж байв. Томми гэрлэх санал тавихдаа автомат тоглоомноос хожсон хуванцар бөгж ашиглахаар бэлдэж буйг Марианнагийн ээж Линда Мартин мэдээд түүнд үнэт эдлэлийн дэлгүүрээс бөгж худалдаж авахад тусалжээ. Марианна Томмигийн гэрлэх саналыг хүлээн аваад маш их баярлаж, даруй 250 зочин хуримдаа урихаар төлөвлөжээ. Тухайн үед дауны синдромтой хүмүүс гэрлэж болно гэдэгт хэн ч итгээгүй. Ийм тохиолдол өмнө нь байгаагүй учраас тэр.

Марианнагийн эгч хосуудын талаар “Миний ээж тэднийг 100 хувь дэмжиж байсан. Хэн ч хэн нэгний хайрыг ялгаварлан гадуурхах эрхгүй” хэмээн хэлж байжээ.

Тэд үнэхээр төгс зохицсон хос байлаа. Марианна их ярих дуртай бол Томми түүнийг нь сонсоод тайвширдаг байжээ. Тэдний гэрлэлтийг бат бөх байлгаж байсан зүйл бол тэд хэзээ ч нэгнээсээ далд төлөвлөгөө зохиодоггүй, үргэлж нээлттэй байсан явдал хэмээн Марианнагийн эгч тайлбарлаж байжээ.

Хосууд Марианнагийн ээжийн ойролцоох байшиндаа аз жаргалтайгаар амьдардаг байв. Марианна долоо хоногийн нэг өдөр орон нутгийнхаа буяны дэлгүүрт ажиллаж, үлдсэн цагаа Томмитой өнгөрүүлдэг байсан аж. Тэд гольф тоглох, кино үзэх, цэцэрлэгт хүрээлэнгээр аялах, оройн хоол идэх, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ ч, гал тогоондоо ч хамтдаа байж, амьдралынхаа жаргалтай дурсамжийг бүтээж байсан бөгөөд тэднээс суралцах зүйл их байсныг ойр дотнынхон нь хэлж байна.

Марианна Томмиг өвдөж эхлэх үеэс ээжтэйгээ хамт байсан бөгөөд Томмиг өвдсөн байгааг мэдэж байжээ. Тэд 30 жилийн хугацаанд хамгийн удаан нь 24 цаг л тусдаа байсан аж. Хэдийгээр Марианна одоо хүчтэй царайлж байгаа ч уйтгар гунигаа барьж чадахгүй байгааг гэрийнхэн нь хэлж байна.

Марианнагийн ээж фэйсбүүк хуудсанд “Томми минь энэ хорвоог орхиж, бидний амьдралд нөхөж баршгүй гарз тохиолоо. Хэдийгээр тэр миний хүргэн байсан ч би хүү шигээ санадаг байсан. Түүнийг асрамжилсан 30 жилийн хугацаанд нэг ч удаа харамсч байгаагүй. Харин ч тэр бидний дэргэд байснаараа илүү их аз жаргалыг өгсөн” хэмээн бичжээ.

Д.Наранзул: Шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй,  утсаар зөвөлгөө авна уу
Д.Наранзул: Шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй, утсаар зөвөлгөө авна уу
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.