Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслийн бүртгэлд хариуцлагагүй хандвал өр төлбөр үүснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс хуучин бүртгэл гарч ирдэг.

Ингэснээр  тээврийн хэрэгслээ худалдсан иргэнд татвар, торгуулийн өр төлбөр үүсэхээс гадна  тухайн тээврийн хэрэгсэл худалдаж авч буй иргэний өмч биш учир хоёр талдаа хохиролтой байдагт хариуцлагатай хандахыг Автотээврийн үндэсний төвөөс уриаллаа.

Таны нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг https://www.transdep.mn/byRegister.php линкээр орж шалгаж, тээврийн хэрэгслийн лавлагаа авч, бичиг баримттайгаа ирж хасуулах боломжтой аж.

Түүнчлэн татварын тухай хуулиар таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй, татвараа төлөөгүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ. Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй.

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, нийслэлд 9, аймгуудад 23 салбар ажиллаж байна.

Коронавирусийг 10 секундэд оношилдог төхөөрөмж бүтээжээ
Коронавирусийг 10 секундэд оношилдог төхөөрөмж бүтээжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.